Сайд нар томилогдож дууслаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 10

УИХ-ын чуулган өчигдөр шөнө дөл хүртэл хуралдаж сайд нарыг томилж дууслаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг томилах саналыг дэмжиж “Шийдлийн Засгийн газарт” ажиллах нэр бүхийн 18 сайдыг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдсан.  Мөн Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх тогтоол баталж шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллах сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.Ингээд Шадар сайдаар У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогт, Гадаад хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав, БОНХАЖ-ын сайдаар Д.Оюунхорол, Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат, БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайдаар Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайдаар Ц.Цолмон, Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүү,  Барилга хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатар, Уул уурхайн сайдаар Р.Жигжид, Хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Р.Бурмаа, Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамба, Эрчим хүчний сайдаар Д.Зоригт, Монгол Улсын сайдаар М.Энхсайхан нарыг  гишүүдийн олонхийн саналаар томиллоо.


Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top