Сайдын томилгоонд ядарсан гишүүд эзгүй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 10

Өнөөдөр УИХ-ын дэргэдэх дөрвөн байнгын хороо хуралдах байсан ч ирц бүрдээгүйгээс үдээс хойш 13.00 цагт эхлэхээр боллоо. Ингэж ирц бүрдэхгүй, гишүүдийн өрөө эзгүй байгаа нь ч учиртай. Учир нь өчигдөр шөнө дөл болтол шинэ Засгийн газрын сайд нарыг томилсон. Шинэ томилогдсон сайд нарын тамгыг мөн л шөнө дөлөөр гардуулж, манай гишүүд нойр муутайхан хоноцгоожээ. Тиймээс "төрийн ажил"-даа ядарсан эрхмүүд өнөөдөр төрийн ажилдаа ирсэнгүй. Сайд нарыг өчигдөр томилсон ч өнөөдөр тамгыг нь гардуулж, ажлыг нь хүлээлгэж өгч болох л байсан. Гэвч шинэ сайдууд эрх мэдлээ хурдхан атгах гээд их л яарсан нь бусад гишүүдээ ажил таслахад хүргэлээ.

Л.Од

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

КК БУРМАА САЙДАА УГААЖ БАЙГАА ЮУ ЭНЭ ЗАСАГ АРД ТҮМЭНД ЛАВ ХЭРЭГГҮЙ

1  |  0
бид(119.40.97.59) 2025 оны 03 сарын 13

Ийм л арчаагүй, эд нар яахав улс орон ядарч дууслаа

1  |  0
Top