Үдээс хойшхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.Чуулган Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвецид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Уг конвенцийн нэмэлт протоколд нэгдсэнээр түүний хэрэгжилтийг хангаж, эрх чөлөөгөө хязгаарлуулсан буюу хасуулсан хүмүүсийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог Хүний эрхийн үндэсний комиссыг түшиглэн байгуулах аж.
Мөн Хүний эрхийн комиссын гишүүн эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар харьцах, шийтгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор баривчлах, цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтиол хяналт тавих, шүүхийн, захиргааны болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзаж ярилцлага хийх нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )