ИЗНН дэд сайдад нэр дэвшигчээ тодрууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

ИЗНН-ын улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж дэд сайдад нэр дэвшүүлэх хүнээ тодруулсан байна. Тус намын хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд дэд сайдаа нэр дэвшүүлэхээр болсон бөгөөд мөн аль нэг яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд хүнээ томилох тохироотой байгаа аж. Ямартаа ч тус нам дэд сайдад намын гишүүн болох М.Хүрэлсүхийг дэвшүүлэхээр тогтжээ. Дэд сайдад нэр дэвшигч М.Хүрэлсүх нь “Нар Мон” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд тус компани худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.21.106.113) 2025 оны 03 сарын 13

Өө Ганхүүгээ дэвшүүлэхгүй дээ Оюун даргаа

1  |  0
Top