Д.Атармаа: Эмч хүний хувьд ажилчид руу чиглэсэн бодлого явуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

МАН-ын намаас томилогдоод буй Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаатай ярилцлаа. 

-Эрүүл мэнд, спортын дэд сайдад хэчнээн хүн өрсөлдсөн бэ? Өрсөлдөөн ямар журмаар явагдав?

-Эрүүл мэндийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан Очирбат мөн нэр дэвшсэн. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй, улс төр, эрүүл мэндийн салбарт танигдсан хүн байгаа. Ингээд бид шударга өрсөлдөж, олонхийн саналаар би Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэнд хариуцсан дэд сайдаар томилогдсон.

-АН, МАН-ын дэд сайдууд хамтарч ажиллах нь. Үйл ажиллагааны хувьд хэрхэн зохион байгуулах вэ?

-Нийгэм даяараа Эрүүл мэндийн салбрыг урвайсан, нурмайсан байдалтай байгаа гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ өнөөдөр Шийдлийн Засгийн газар мөн шийнээр томилогдож буй сайд нар тус салбарыг одоо байгаа түвшингээс нь буулгахгүйгээр, аль болох өөдөө дээш нь татаж, үйл ажиллагааг нь сэргээх, сайжруулах, үзүүлж буй тусламж үйлчилгээнийх нь чанарыг дээшлүүлэхээр ажиллана. Нөгөө дэд сайд маань АН-аас томилогдсон. Тиймээс бид танай манай нам гэхгүйгээр хамтарч ажиллана. Цаашид эмнэлэг эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг хамгаалах чиглэлд анхаарал хандуулан ажиллана.

-Эрүүл мэндийн салбар нэр хүнд нь унасан нэлээд хүнд байдалтай байгаа салбар. Та ажлаа аваад нэн тэргүүнд ямар хийж, ямар бодлого явуулах вэ?

-Эрүүл мэндийн салбарт бодлогын хувьд хийж хэрэгжүүлэх нэлээд ажиллууд байгаа. Гэхдээ миний хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндээ хариуцан ажиллаж байгаа сайдын хувьд эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах асуудлыг бусад сайдуудтайгаа хамтран Төрийн бодлогын түвшинд авч хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Мөн эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, эмч ажилчдын хариуцлагын асуудал, эмнэлэгийн санхүүжилт, засаг захиргааны нэгжтэй холбоотой бүтэц зохион байгуулалтын асуудлыг  өөрсдийнхөө хүрээнд зохицуулалт хийж, шийдвэрлэх, эмнэлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.

- Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтын асуудал, иргэн өөрөө эрүүл мэндийнхээ төлөө төлж буй төлбөрийн асуудал гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Манай яамны барьж буй бодлогоор иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийнхаа хүрээнд санхүүжилтийнхээ тогтлолцоог бодовсоронгуй болгох, эмнэлэгийн үйл ажиллагаанд доголдож буй асуудлыг иргэний эрүүл мэндийн даатгалын хуулиар зохицуулж, сайжруулах, боломж бололцоог нь нээж өгөх юм. Тухайлбал, Төрөх эмнэлэгт ирж буй эхийн даатгалын асуудал зөвхөн жирэмсний зардлаар орж ирдэг. Хавсарсан өвчтэй эхэд төрснийх нь дараах эмчилгээ, нярайн эмчилгээ, асаргааны зардал иргэний эрүүл мэндийн даатгалаас олгогддоггүй байх жишээтэй. Энэ бүхнийг зөв зохион байгуулалтад оруулж, тулгарч буй асуудлыг нэг мөр болгох хуулийн төслийг өргөн барина.

-Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор өчигдөр шийдвэрлэлээ. Харин дараа нь төрийн өмчийн аль байрыг ямар эмнэлэг болгох вэ?

-Эмнэлэг гэдэг бол тусгай объект. Гэхдээ өнөөгийн нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалан бид хэдхэн сарын дотор хоёр гурван эмнэлэг барих боломжгүй байна. Тиймээс байгаа нөхцөл боломжоо ашиглаад эмнэлэгтэй болох гарцыг хайж байгаа. Энэ талаар сайд, дэд сайдууд хамтрач санал солилцож, боломжтой бүх аргыг хэрэглэхээр ажиллаж эхэлсэн. Цаашид ажлын хэсэг гарган ажиллах болно.

-Танай салбарт хийж хэрэгжүүлэх ажил мундахгүй их бий. Харин бүрэн эрхийн хугацаа тань маш богино байна. Мөн дэд сайдын эрх мэдэл тун бага байдаг. Сайдаа эзгүйд ажлыг нь Төрийн нарийн бичгийн дарга нь орлон гүйцэтгэдэг шүү дээ. Энэ талаарх таны бодол?

-Дэд сайд бол улс төрийн албан тушаал. Гэхдээ энийг өөрсдийн эрх ашгаа хэрэгжүүлэх албан тушаал гэж ойлгож болохгүй. Би энэ салбарын шат шатанд ажиллаж явсныхаа хувьд хувь хүний эрх ашгаас илүү салбарынхаа эрх ашгийг тэргүүнд нь тавьж шийдэх болно.

Л.Од

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(76.16.174.6) 2014 оны 12 сарын 19

Udval guaig hun buhen hundelj baisan.Ene avgaig yostoi medehgui um bn.ih um hiih avgai bish

0  |  0
doogii(83.6.107.189) 2014 оны 12 сарын 18

szyyrhai awah arga hemjee nyyd ih baina,bid daatgal tylee hicneen zil asziglaagyi,teheer yadaz zildee 1udaa ynegyi szinjilgee uh,yaraltai tyslamjnuudaa ynegyi bolgoj ugeecz,yamarcz uls daatgalaa zyb hiigeed byh irgeddee ynegyi tyslamj yzyyldeg,mongold esregeer,tyleed cz hereggyi szahuu boljdee,bas emcz nariin czadwar masz muu,erni mungu awhaa l bodhoos ihenhni medleg hariuclaga haricaagyi ehleedl yyniig anhaar

0  |  0
Oyun(103.229.122.103) 2014 оны 12 сарын 18

Chinii hubid dorbitoi 1-2аjliig hiikh heregtei Tegeed ajliinkhaa ur dung taniltsuul

0  |  0
Irgen(150.129.141.21) 2014 оны 12 сарын 18

Ajlin amjilt husey

0  |  0
Туяа(103.229.120.29) 2014 оны 12 сарын 18

Баяр хургэе, ажлын ондор амжилт гаргаарай чи чадна

0  |  0
зочин(112.72.13.169) 2014 оны 12 сарын 18

Эмч нарынхаа цалинг нэмэгдүүлэх тал дээр нь ажиллах хэрэгтэй . Хувийн эмнэлэгүүд өндөр улсын эмнэлэгүүд бага байдаг шүү дээ

0  |  0
hhh(150.129.141.54) 2014 оны 12 сарын 18

Misinformation leads to failure that system.opponents of former minister work hard to let down her.but she does not

0  |  0
Зочин(202.55.183.178) 2014 оны 12 сарын 18

Түрүүчийн сайд авгай юу ч хийгээгүйг мэдэж байгаа шүү Үгүй ядаж эмч сувилагч асрагч нар хүнтэй сайхан харьцдаг баймаар байх юм таны хариуцах ажилтнууд үнэхээр их зантай шунахай хүмүүч шүү дээ Энэ ажлыг дааж хийж чадах болов уу.

0  |  0
Top