Төрийн банкны ‘’Окей‘’ клуб: ”Аюулгүй цусаар- амьдрал бэлэглэе”

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

Цусаа бэлэглэж, хэн нэгний алтан амийг аварч, амьдрал бэлэглэгч ачтан донорын эгнээнд нэгдэхийг хүсдэг сайхан сэтгэлт хүн бүрийн нэгэн адил энэрэнгүй сайхан сэтгэлийг бусадтайгаа хуваалцажхүнд өвчтэй хүүхдүүдэд, төрснийдараах хүндрэлээс цус алдсан ээжүүдэд, яаралтай хагалгаанд орох өвчтөнүүдэд халуун сэтгэл, бүлээн цусаараа гэрэл гэгээ, итгэл найдвар өгөхөөр Төрийн банкны‘’Окей’’ клубын хамт олон санаачлан "АЮУЛГҮЙ ЦУСААР- АМЬДРАЛ БЭЛЭГЛЬЕ” арга хэмжээгЦус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.


Өчигдөр Төрийн банкны байранд болж өнгөрсөн 3 дахь удаагийн "АЮУЛГҮЙ ЦУСААР- АМЬДРАЛ БЭЛЭГЛЬЕ” арга хэмжээндоролцсон Төрийн банкны хамт олон нийт 180 хүний амь аварлаа. Хүний амь аврах хүсэл хүн бүрт л байгаа,гэвч сэтгэл гаргасан хандлага л үүнийг хийж чаддаг. Санаа зорилго нэгтэй залуус маань сайн үйлсийн аянд нэгдэж, элэг нэгт 180 Монгол хүндээамьдрал бэлэглэхдээ маш их баяртай байлаа. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгчТөрийн банкны залуус маань “Амьдрал бэлэглье” арга хэмжээнд ар араасаа нэгдсээр...


Өчигдрийнхөө гавьяагаа гайхуулахаас илүү
Өнөөдөр хийсэн тус тань ирээдүйд аз жаргал болон ирэх болно...

Доноруудад талархалаа илэрхийлье,
Тэр дандаа бусдыг уриалдаг
Тэр үүнийг чин сэтгэлээсээ хийдэг
Тэр байнга бэлэглэдэг
Тэр үргэлж авардаг
Тэр бол БААТАР!

‘’Окей’’ клуб

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top