Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд шинэчлэн батлахдаа БНТУ-ыг “гуравдагч хөрш” гэж албан ёсоор зарласан байна. Энэ онд тохиож буй Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд өндөр хэмжээний айлчлал, соёлын арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байна. Монгол Улс Турк Улстай бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг бөгөөд хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль, хяналтын байгууллагуудын харилцаа амжилттай хөгжиж байгаа аж.
Түүнчлэн хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Одоогоор Засгийн газар хоорондын, хувийн болон төрийн бус байгууллагын шугамаар Монголын 900 гаруй оюутан Туркэд их, дээд сургуульд суралцаж байна.

Сэтгэгдэл ( 0 )