Ч.Сайханбилэгт сэрэмжлүүлэх нь

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

Өнөөдөр Засгийн газрын 2014 оны хамгийн сүүлийн хуралдаанаар нэгэн хууль бус томилгоо хийхээр завдаж байгаа мэдээ ирлээ.  Өнөөдрийн хуралдаанаар  яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэг гүйцэтгэгч нараар томилохоор товложээ. Төрийн нарийн бичгийн даргын алба  бол төрийн жинхэнэ албан  тушаалтан бөгөөд түүнийг чөлөөлж томилох нь Төрийн албаны хуулиар зохицуулсан байдаг. Төрийн нарийн бичгийн дарга нарыг шинээр томилохдоо Төрийн албаны зөвлөлөөс улс төрөөс хараат бус байдлаар уралдаант шалгаруулалтыг  урьдчилан тодорхой хугацаанд  зарлаад,сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй  явуулах  журамтай.

Гэтэл өнөөдрийн байдлаар эл хууль зөрчигдөж, намуудын шүлс гоождог, ханцуйн дотроо сэм наймаалцдаг албан тушаал болжээ. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлөөс Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт хараахан зарлаагүй байгаа төдийгүй  Засгийн газар ийнхүү  тэдгээр мөнгөний, намуудын томоохон бялуу  гэгдэх  суудалд тухлах эрхэмүүдийг сонгон шалгаруулалтгүй   урьдчилан нэрийг нь зоож,  томилох шийдвэр гаргах  гэж байгаа нь хууль бус үйлдэл төдийгүй сүүлийн үед Ч.Сайханбилэг сайдын гаргаж байгаа шийдвэр, хэлсэн үгнээс хэн хүнгүй ичих болоод байгаа.  Өнөөдөр гаргах энэхүү  ичмээр шийдвэрээ эргэж нэг нягтлавал яасан юм бэ?  

Л.Од

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.Залхууч(202.72.245.149) 2025 оны 03 сарын 13

Намууд бүх албан тушаалд санаархаад байгаа нь нотой шүү.Төсөв тендерийн мөнгөнд гар хуруугаа хөлтэйгөө дүрчих вий.Санаа зовоод байна.Араас нь татаж гаргах хүн үлдэхгүй шүү..Би л лав татахгүй.

1  |  0
зочин(202.72.245.149) 2025 оны 03 сарын 13

Улс төрчид цаг зуурын дарга шүү..Тийм учраас салбарын үндсэн мэргэжилтнүүдээр оролдох хэрэггүй. Солих шаардлага гарвал төрийн албаны зөвлөл шийдвэр гаргана биз.

1  |  0
Top