Ц.Оюундарь АН-ын генсекийн ажлаа өгч, МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 05

Өнөөдөр МҮОНРТ-ийн захирлыг томилохоор болоод байгаа. Тэгвэл энэ албан тушаалд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нэрээ дэвшүүлсэн байна. Үүний тулд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэн өгсөн гэж эх сурвалж мэдээллээ. Ц.Оюундарь өмнө нь  олон нийтийн телевизийн захирлаар ажиллаж, хэд хэдэн том төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Харин өмнөх захирал М.Наранбаатар нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсний дагуу хэлэлцэн зөвлөлийн 12 гишүүний 11-ийн саналаар ажлаас нь чөлөөлсөн юм.

Т.Гэрэл

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top