Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ч.Сайханбилэг халамжийн мөнгөнөөс танана гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал 0-18 хүртэл насны хүүхдэд сар тутам олгодог 20 мянган төгрөгийг эцэг, эхийнх нь орлогоос хамаатуулж хасахаа мэдэгдсэн юм. Мөн хүүхдийн эрүүл мэндийн даатгалын мөнгийг төр бүрэн хариуцах боломжгүй тул тал хувийг эцэг эхчүүдээр нь төлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ шийдвэрийг иргэд ихээхэн эсэргүүцэж байгаа. Хэдийгээр гэр бүлийн орлого 1 сая төгрөг давсан ч орон сууц, цалингийн гээд олон зээл төлж амьдардаг иргэдийн хувьд хүүхдийн мөнгийг хасна гэдэг байж болохгүй гэж үзэж байгаа хүмүүс олон байна. Тиймээс Засгийн газрын энэхүү шийдвэрийг УИХ-ын эмэгтэй гишүүд эсэргүүцэн хүүхдэд ялгавартай хандаж болохгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд энэ асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт санал хүргүүлэхээр болсон байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )
эхийн одонгийн мөнгийг л нас зааж олгох хэрэгтэй ,тэгэхгүй бол хүүхэд нь 50 настай байсан ч ээж нь мөнгө авч байгаа нь ойлгомжгүй юм лдаа
хүүхдийн мөнгийг яаг хэрэгтэй хүүхдүүдэд нь өгөх хэрэгтэй. Тэрнээө биш хавтгайруулах хэрэггүй. Тэгэж чадвал харин 20 биш 200 болж болох юм. Хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй дэ
Uneheer huuhdiin munguuruu amidarch b.gaa humuus uchnuun baigaag said maani oilgoh l bailgui dee.
хасахгүй байх нь зөв үндсэн хуульд ч тэр хүүхэд хамгааллын хуульд ч тэр хүүхдийг яс үндэс угсаагаар ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдгийг мартаж болохгүй