Ц.Даваасүрэн: Төр ард иргэдийнхээ халаасыг ухаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 05

Энэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор бие даагч гишүүдийн зөвлөлөөс байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

Энэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Ямархуу тодотгол өргөн барьсан бэ?

- Монгол Улс анх удаа төсөвгүй яамдтай шинэ онтой золголоо. 2015 оны төсөв дээр Аж үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, спортын яам гэж байхгүй. Зүй нь энэ тодотголыг оны өмнө хийх байсан юм. Яамдын нэрийг өөрчилсөн тохиолдолд төсвийн тодотголыг зайлшгүй хийж байх хэрэгтэй. “2015 онд өрийн таацыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэнэ гэсэн. Эрх баригчид өмнө нь өрийн таацыг нэмбэл улс орон хэцүүднэ гэж байсан ч нэмчихлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн тэнцэл хоёр байхыг өөрчилсөн. 2015 онд төсвийн тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 4.8 хувь байхаар тусгасан байна. Нэгдсэн төсвийн орлого 905, төсөв 630 тэрбумаар буурсан. Гэтэл зарлага нь 8.7 тэрбумаар өссөн. Төрийн албан хаагчдын цалингын нэмэгдэл болох 234 тэрбум төгрөгийг байхгүй болгосон. Тэтгэвэртээ гарахдаа авдаг байсан 36 сарын урамжууллыг үндсэндээ байхгүй болгох гэж байна. Энэ тэтгэмжийг Засгийн газраас тогтооно. Засгийн газрын хэмээнд урамшуулалын хэмжээг тогтооно. Олон хүүхэд төрүүлсэн настай эхчүүдийг гаргуунд нь гаргасан. Хүүхдүүд нь 18 нас хүрсэн бол мөнгө өгөхгүй болж байна. Тэтгэвэрээсээ гадна хүүхдийн мөнгө авч амьдралаа залгуулдаг эхчүүд байгаа. Хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг байсан эхчүүдийн мөнгийг хасаад хаячихлаа. “Оюу толгой”-гоос мөнгөө нэхэж чадахгүй байж иргэнийхээ халаасыг ухаж байна. Жишээ нь хөрөнгийн татвар гэж бий болгож байна. Хөрөнгийн албан татбарын хууль шинээр бий болсноор Үл хөдлөх хөрөнгөөс татвар авна. Мөн тээврийн хэрэгсэл, буу, малын хөлийн татвар бүгд нэмэгдэнэ. Улс төрийн нэг хүчин ядарч байгаа иргэдийнхээ татварыг нэмэхгүй гэж мэдэгдэж байсан ч хэлсэндээ хүрсэнгүй.

- Хөрөнгө оруулалтыг бууруулсан байсан?

- Тиймээ, хөрөнгө оруулалтыг хоёр дахин буюу 300 гаруй тэрбумаар бууруулсан байна. Өнөөдрийн байдлаар барилгын салбарт дуусгаагүй байгаа 400 гаруй обьект байна. Тэр обьект дээр ажиллаж байгаа компаниуд бүгд зээл авсан байгаа. Банкны системийн найдваргүй зээл 600 гаруй тэрбум байгаа. Хугацаа хэтэрсэн 445 тэрбум. Үүний ихэнх нь улсын хөрөнгө оруулалтаар ажил аваад зээл авчихсан компаниуд байгаа. Тэгэхээр төсвөөс мөнгөө хүлээж байгаа команиудын хувьд найдвар нь 50 хувиар таслагдлаа гэсэн үг. Малын хөлийн татварыг бий болгож байгаа. Энэ Засгийн газар  иргэдийн халаас хоослох бодлого явуулж байгаа харагдаад байгаа. Тэр дундаа малчдад дэндүү хахир хандаж байна. Бууны татвар ч гэсэн. Хэдэн малчдын л буу байгаа. Ер нь хэдэн малчдыг малгүй болгож, хотруу оруулах бодлого явуулж байна. Мал аж ахуйд чиглэсэн татвар маш их нэмэгдэж байна. Тэгсэн мөртлөө газар тариалан эрхлэх сангаас нэг ч төгрөг хасаагүй. Хонины толгой бүрээс нэг мянган төгрөг, адуу үхрийг гурван хониор, тэмээ ямааг хоёр хониор тооцож татвар ногдуулах болж байна. Малчдад өгдөг мөнгийг хасаж, хотруу орж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг урамшууллыг хассанаар эдийн засгийг эрүүлжүүлнэ гэж байхгүй. Хөдөө орлогогүй болохоор хотоо бараадна. Хотын түгжрэл, утаа нэмэгдэнэ.

- Өрийн таацыг нэмэхгүй гэж байсан ч 70 хувьд хүргэхээр боллоо. Хүндэрсэн эдийн засагт бүр их дарамт үүсэхгүй юу?

- 2015 оны төсвийг батлахдаа 1.8 их наядын бонд гаргана гэж тооцож байсан ч хоёр их наяд гаргана. Улсын төсвийн алдагдлын нөхөхийн тулд 275 тэрбумын бонд гаргана. Хүний хөгжил сангийн алдагдлыг нөхөхийн тулд 391 тэрбумын бонд гаргана. Нийтдээ 670 тэрбумаар өрийн тааз өндөрсөж байна гэсэн үг.

 Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top