З.Баянсэлэнгэ: Байр, машинтай, хоёулаа ажилтай бол хүүхдийн мөнгө өгөхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 05

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөхгүй байх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс хүүхдийн мөнгө болон, 2015 оны төсвийн тодотголын талаар тодрууллаа.

- Хууль тогтоогчид төсвөө цагт нь батласангүй, Засгийн газар өргөн барилгүй жил дамналаа. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй. УИХ хариуцлагагүй ажиллаж байна гэсэн шүүмжлэл байна?

- УИХ хариуцлагаггүй ажиллаж байгаа нь үнэн. Хариуцлагагүй ажиллаж байгаа учраас шүүгч нарын цалинтай холбоотой маргаантай асуудлыг УИХ өөрөө бий болгосон. Хууль зөрчсөн шийдвэрийг УИХ гаргасан. Тэр хуулиараа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн батласан тэр цалингаар явж байна. Гэтэл өнөөдөр дөрвөн шүүгч тэтгэвэрт гаргахад 800 сая  төгрөгийн ачаалал улсын төсөвт ирж байна. Энэ үүднээсээ УИХ тодорхой хугацаанд буруу ажилласан. Өнөөдөр хүртэл он дамжуулаад салсан яамдын цалин хөлс гээд маш олон ээдрээтэй асуудал үүсч байна.

- Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохгүй байх шийдвэрийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг эсэргүүцэж байсан. Гэсэн хэдий ч энэ онд зорилтод бүлэгт л хүүхдийн мөнгө өгөхөөр шийдвэрлэх гэж байна?

- Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам хүн амын амжиргааны түвшинг 20 бүлэгт хуваасан байна лээ. Засгийн газар үүнийгээ бидэнд танилцуулна гэсэн. Тэр судалгаагаар 16 бүлэг нь хүүхдийн мөнгөнөөс хасагдах юм байна лээ. Хамгийн доод түвшиний буюу зорилтод бүлэгт хүүхдийн мөнгө олгогдоно гэж ойлгож байна. Өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газрын хийж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээллэх үер УИХ-ын эмэгтэй гишүүд алдарт эхийн одонтой ээжүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө хасагдахна гэсэн үүднээс Ерөнхий сайдтай санал солилцож уулзсан. Тэр уузалтаар Ерөнхий сайд “Ер нь зорилтод бүлэг рүүгээ анхааръя. Сайд дарга нарын хүүхдүүд ч 20 мянган төгрөг, түлээ нүүрс зарж амьдарч байгаа айлын хүүхдүүд ч 20 төгрөг авч байна. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх нь зүйтэй” гэсэн. Эмэгтэй гишүүд ч гэсэн үүнтэй санал нэг байгаа. Бид зорилтот бүлгээ бодитоор нь тогтоож чадвал тэдний амьдралд бага ч гэсэн тус дэм болох боломжтой. Социализмын үед алдарт эхийн одонтой ээжүүдэд олгодог байсан мөнгө хүүхдийн мөнгө хэлбэрээр өгч байсан. Хамгийн том хүүхэд нь 18 нас хүрэхэд энэ мөнгөнөөс автоматаар хасагддаг. Энэ зарчим руугаа эргэж орох нь зүйтэй гэсэн Ерөнхий сайдын байр суурийг эмэгтэй гишүүд дэмжиж байгаа. Алдарт эхийн одонтой ээжүүдэд олгож байгаа мөнгө нь хүүхэддээ өгч байгаа, хүүхдээ дэмжиж байгаа хэлбэр. Нээрээ ч бас нэг талаасаа харахад хүүхдүүд нь алдарт эхийн одон авч байгаа хүмүүст энэ мөнгийг өгөх шаардлага байхгүй гэж бодож байна.

- Гурав, дөрвөн хүүхэдтэй, төрийн албан хаагч залуу гэр бүл хүүхдийн мөнгө авах боломжтой юу? Өөрөөр хэлбэл дундаж амьдралтай айлууд энэ мөнгийг авах уу?

- Өнөө маргаашийн хоол ундаа болгоод амьдарч байгаа, дундаж амьдралтай айлууд хүүхдийнхээ мөнгөөр мах, гурил аваад идчихгүй. Хүүхдийнхээ ирээдүйд зориулан дансанд хийн хадгалаж байсан олон айл бий. Тиймээс 20 бүлгээс 16 нь ямар шалгуураар хасагдсан бэ гэдгийг бид эргэж харах нь зүйтэй. Тооцоо судалгааг нь харж байж эцэслэн шийдэх ёстой. Өөрсдийнх нь ярьж байгаагаар байр, машинтай, эхнэр, нөхөр хоёр хоёулаа ажилтай бол хүүхдийн мөнгө өгөхгүй гэж байгаа. Гэхдээ ямар баримтаар үүнийг нотлож байна вэ гэдгийг би нягтлаж үзэх нь зүйтэй гэж бодож байна.

Л.ОД

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baachka(150.129.143.116) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий дөө балай авгай юу ярьж буйгаа мэддэггүй болохоор өрөвдмөөр лхарагдаад байхийм 2016 он хурдан болж энэ хүн нэг амраасай ТВ гээ үзэх юмсан

1  |  0
HASAR(103.10.21.85) 2025 оны 03 сарын 13

TENEG YRIA BNA.CHI YUGAA MEDDEGIIN SHORONGIIN HOKICHIN MINI

1  |  0
иргэн(202.21.106.109) 2025 оны 03 сарын 13

алдарт эхийн мөнгийн соц/змын үеийнх шиг олгох нь зүйтэй.хүүхэд нь 16 нас хүрээд тусгай сургуульд орвол олгохгүй харин дунд сургуулийн сурагч байвал 18 нас хүртэл нь олгоод больдог байсан шүү дээ.одоо бага хүүхэд нь 29-30 хүрсэн бараг өөрөө алдарт эх болчихсон одонгийн мөнгө авч байхад энэ хүний эх бас одонгийн мөнгө гэж авч байгаа нь арай биш лдээ.Харин хүүхдийн 20000 төгрөг бол ямар айлын хүүхдэд олгох хэрэгтэй байх,эсвэл баян эцэг эхээс нь санал асуугүй юу даа.

1  |  0
hutsmoi(180.149.78.20) 2025 оны 03 сарын 13

Uursde avgai huuhdee dagulad gadagsh tenehee tanavhihad huuhdin mungu tan 76 er ni uy hideg um uurtsunduu ashigtai huuli batlah gej hereldeh ehner huuhdee dagulj tatvarin munguur tansaglahas uur uy hij bgaa um

1  |  0
hemnelt(112.72.13.234) 2025 оны 03 сарын 13

hemnene gej oor hemneh yum oldohgui bgaa yum baih daa oorsdiin tansag mashin unaj haa saigui tenedeg ajil bish avgai huuhen zoodog benzin utasandaa avdag negj shal hereggui alban tushaaluudaa hemneh heregtei sh dee huuhed yalgaj yavch bolohgui bas eejuudiig yahav ted heden togrog avch l baig

1  |  0
zochin(103.229.121.158) 2025 оны 03 сарын 13

Huuhdiin munguur eejiin munguur oroldood ...... uur hemneh yum alga uu ??? bair mashin gedeg chini munhiin yum uu zeeleer avsan bairtai bol yahiin ???? ajlaasaa neg l udur halagddag biz dee .?????? teheer yahav ???????? TENEGTEH EE BOLI !!!!!!!!!!!!!

1  |  0
Zochin(89.82.89.190) 2025 оны 03 сарын 13

Ene bol hamgiin durak asuudal huuhed bol huuhed ylgan gaduurhaj bolohgui ugvul bugdend ni ug uguhgui bol bitgii ug

1  |  0
Лхагвасүрэн(202.179.7.39) 2025 оны 03 сарын 13

Дэд сайдуудаа зайлуулаачээ

1  |  0
ЭРДЭНЭХУЯГ(180.149.78.20) 2025 оны 03 сарын 13

АЛДАРТ ЭХ БОЛ НАСАН ТУРШДАА Л АЛДАРТ ЭХ МЕН. БАЯНСЭЛЭНГЭ ЭЭ! ЧАМД 90 ХУРЧ БАЙГАА 10 ХУУХЭД ТЕРУУЛСЭН БУУРАЛД АЛДАРТ ЭХИЙН МЕНГЕ ЕГЕХЕД ТА НАРААС ЮУ ГАРЧ СУЙД БОЛОХ ГЭЭД БАЙНА?????!!! ХАРИН ТЭР 4 ХЕН ШУУГЧИД 800 САЯ ЧИНЬ ДАВАРСАН УЙЛДЭЛ МЕН!!! ТА НАРЫГ ЯАХ ВЭ! ЮУ ОЙЛГОДОГ ХУМУУС ВЭ, УСАН ТОЛГОЙТОЙ МАЛААС ДОР ААШ ГАРГАХ ЮМ. ДАХИН ХЭЛЬЕ! АЛДАРТ ЭХ БОЛ НАСАН ТУРШДАА АЛДАРТ БУУ ХЭЛ АГУУ ЭЭЖ!!!!!!!!!

1  |  0
jk(27.123.213.245) 2025 оны 03 сарын 13

teneg avgai yu geed bgaan. xvvxdvvdeesee 20xon myangan tugrug xaramlaad ter chin ix l olon aild nemertei l bga sh d

1  |  0
Зочин(202.179.20.113) 2025 оны 03 сарын 13

За болиорой. Аягүй бол тэр байр машин зээлийнх байгаа, тэгээд түүнийгээ төлөхийн тулд эцэг эх нь ажиллаж шар махаа зулгааж яваа шүү дээ. Бодлогоо боловсронгуй болго л доо. Наад 76 толгойгоо ажиллуулаач. Амьдралд арай ойр дөт хүмүүсийг тэр жагсаалтаараа их хуралд оруулаач. Бодохоор л төр засагтаа гомдоод байх юм даа.

1  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
denzen(122.201.21.95) 2025 оны 03 сарын 13

ingeed tenegteed baigaam daa mashin bol heregtsee, bair za araichdee yamar teneg gaj hemgigdehuuntei mangar avgai ve

1  |  0
Top