Ц.Оюундарийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 06

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж шинэ захирлын томилгоог хийсэн. Уг хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь асуудалгүй сонгогдсон юм. Тэрбээр намын генсекийн суудлаа өгсөнөөр ийнхүү МҮОНРТ-ийн захирлын суудалд албан ёсоор суухаар болсон билээ. Тэгвэл энэ суудал ч мөн хэл ам дагуулж эхэллээ. Учир нь Ц.Оюундарийг хууль зөрчин даргын суудалд суулаа гэх хүмүүс олон байгаа бөгөөд Үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31.3-т МҮОНРТ-ийн захирлаар дээд боловсролтой, ял шийтгэлгүй, улс төрийн намын гишүүн бус хүнийг томилно хэмээн заасан байдаг байна. Тиймээс Ц.Оюундарийг хууль зөрчсөн, Улс төрийн намын гишүүн гэсэн үндэслэлээр Монгол Улсын иргэн Т.Сайнжаргал иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daraa(202.131.242.238) 2025 оны 03 сарын 13

he he teneg ee naadah chine tsetsiin assudal bish he he

1  |  0
Top