Ирц бүрдээгүйн улмаас өнөөдөр өглөө зарлагдаад байсан байнгын хороодын хуралдаан бүгд хойшлогдсон байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар нам эвслийн бүлгүүд Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр маргалдаж эхэлсэн бөгөөд ДНБ-ийг 70 хувьд хүргэнэ, хүргэхгүй хэмээн талцаж эхэлсэн байна. Өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан ч хуралдах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд нам эвслийн бүлгүүд ойлголцолд хүрвэл гишүүд хуралдаа суухаар болжээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )