Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр үг хэлэхээр болсон байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг байна. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ эрхийнхээ дагуу чуулганы хуралдаанаар үг хэлэхээр төлөвлөсөн байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )