АН ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгууль болно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 06

Ардчилсан нам ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг явуулах шийдвэр гаргасан байна. Учир нь тус намын ҮЗХ-ны 228 гишүүний 43 нь төрийн албанд ажиллаж байгаа учир ийнхүү нөхөн сонгууль явуулахаар болсон байна. Уг нөхөн сонгуулийг энэ сарын 10-21-ны хооронд аймаг, нийслэлд явуулах бөгөөд нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүд 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл бүрэн эрхтэй байх аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top