Өнөөдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Өнөөдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдахаар болсон байна. Учир нь намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал одоогоор эзэнгүй байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар намын Генсекийн үүрэг гүйцэтгэгчийг сонгохоор болжээ. Тус намын дүрмээр бол намын Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг АН-ын дарга санал болгож, Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцэн томилдог. Харин энэ удаад Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох бололтой.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top