”Ерөнхий сайд өөрөөсөө эхэлж, хангамжаасаа татгалзах ёстой”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр О.Баасанхүү гишүүнээс 2015 оны төсвийн тодотгол болон эмнэлгийн барилгын талаар зарим зүйлийг тодрууллаа.

- Энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байна. Таны хувьд ямархуу төсвийн тодотгол орж ирсэн гэж бодож байна вэ?

- Өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Уг тодотголоор 905 тэрбумын алдагдлыг нөхөхын тулд ард түмэн бүсээ чангалах хэрэгтэй болоод байна. Оюутнууд тэтгэлэг, ахмадууд тэтгэвэр, хүүхдүүд халамж, ээжүүд одонгийнхоо мөнгөөс татгалзах юм болоод байна. Энэ бол том төрөөс тэнэг төр рүү шилжих алхам гэж үзэж байна. Учир нь манай улс 1.5 тэрбумын бонд авсан. Тэр бондын зарцуулалт хамгийн багаар бодоход 200 сая доллар буюу 400-500 тэрбум төгрөгийг маш хариуцлагагүй зарцуулсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хүртэл энэ асуудлыг ярьсан. Тухайн үедээ бондын зарцуулалтын талаар шалгалт хийнэ гэж ярьчихаад одоо болтол таг чимээгүй байна. Тэгэхээр үүнийг бид гаргаж ирж, төсийн алдагдлын 905 тэрбумыг нөхөж, одонтой ээжүүд, хүүхдүүдийнхээ мөнгийг өгөх хэрэгтэй. Гавьяа байгуулсан хүнд одон өгдөг. Энэ бол гавьяаных нь шагнал. Гавьяанд нь зориулсан шагналаасаа татгалзаж байгаа бол одонг нь хураах хэрэгтэй. Мөн оюутны тэтгэмжийг онц сурсан хүмүүст нь өгнө гэж ярьж байна. 2015 онд 68 тэрбум төгрөгийг оюутны тэтгэлэгт зориулан тусгасан байсан. Жилд 100 гаруй тэрбумыг олгодог байсныг хэмнээд 68 болгосон. Энэ тодотголоор онц сурсан оюутанд өгье гээд 34 тэрбум төгрөг оруулж ирж байна. Баталгаатай хэлэхэд оюутнуудад нэг ч төгрөг өгөхгүй. Яагаад гэвэл Засгийн газар багш биш. Төсөв батлагдлаа, дүнг нь харахын тулд улирлын шалгалтыг нь хүлээнэ. Дүнг нь хараад шилжүүлэх үү, яах уу гэсээр байтал хавар болоод оюутнууд амраад авчихна. Намар сонгуулийн уур амьсгал орно. Тэр үед ерөөсөө мөнгөө өгье гэж шоу хийнэ. Шоу хийх зорилгоор ийм ажил хийж байгаагаас биш, оюутнуудаа бодож байгаа юм огт байхгүй. Хэрвээ үнэхээр өгөх гэж байгаа юм бол 68 тэрбум төгрөгийг оюутнуудын сургалтын төлбөрөөс хасаач гэсэн саналт тавьж байгаа юм. Хамгийн багадаа сард 70 мянган төгрөг гэж бодвол сурч байгаа найман сарын нэг сая таван зуун мянган төгрөг болгооч.

- Эдийн засаг хүнд байгаа энэ үед олон татвар авахаар төсөвт орж ирж байна. Цомохтгол хийгээд, дээр нь татвар нэмээд байна. Энэ хямралаас гарах алхам мөн үү?

- Төсвийн алдагдлыг нөхөх олон арга бий. Ядарсан эмзэг бүлгийхнийгээ дээрэлхэх заамаар явж болохгүй. Төр хямралаас гарахын тулд мөнгө олох хэрэгтэй. Мөнгө олохын тулд гурван арга бий. Нэгдүгээрт зээл, хоёрдугаарт гадны хөрөнгө оруулалт, гуравдугаарт татвар. Хамгийн муу төр хамгийн хатуу татвар тавьдаг. Сайн төр зээл юм уу, гадны хөрөнгө оруулалтаар хямралаас гардаг. Зээл аваад өрөнд орно гэсэн үг биш. Төсөл хэрэгжүүлээд зээлсэн мөнгөө хурдан эргүүлж төлөх хэрэгтэй. Харамсалтай нь бид яг эсрэгээрээ яваад байна. Хэрвээ хэмнэлт хийх гэж байгаа бол Ерөнхий сайд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хангамжаасаа татгалзах ёстой. Түүнээс биш та нар хэмнэ би баян амьдаръя гэж хэлж болохгүй шүү дээ.

-  Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн доод талыг эрүүлжүүлэх байр болгосон. Энэ оны төсөвт буцааж эмнэлэг болгох хөрөнгө нь тусгагдсан уу?

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй байхаар төлөвлөсөн. Үүний дагуу бүх ажил явагдаж байсан ч Засгийн газрын шийдвэрийн улмаас зориулалтыг нь өөрчилсөн. Гэхдээ тус барилгыг зориулалтын дагуу ашиглахаар болоод байгаа. Улсын Их Хурлаар энэ оны төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед тус барилгыг эмнэлгийн зориулалтаар тохижуулж, ашиглалтад оруулахад шаардагдах зардал төсвийг Монгол Улсын 2015 оны төсөвт оруулах асуудлыг Засгийн газраас өргөн барих ёстой боловч энэ төсвийн тодотголд орж ирээгүй. Тиймээс би энэ шаардлагыг өнөөдөр Ерөнхий сайдад өргөн барина.

- Тус эмнэлгийг ашиглалтад оруулахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа вэ?

Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалтад оруулвал 3, 4 шатлалын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэгтэй болох боломж бий. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төвтэй болж, жилд 2000-3000 хүнд тус эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, найман өрөө бүхий мэс заслын төв нь 1000-2500 хүнд үйлчилж, 100.000-200.000 хүнд ниймгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэдэг тооцоог мэргэжлийн хүмүүс гаргаж өгсөн.

 Л.Од

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
noayr(202.179.8.26) 2025 оны 03 сарын 13

yag unen

1  |  0
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Баасанхүү гишүүнд монголын ард түмэн маш их баярлах болно Анхнаасаа л ард түмэнтэйгээ хамт санал нэгдэж байсан даа Хайран төсөв мөнгө Тэмүүжин тэнэг ёстой тэнэгтэж өгсөн дөө Доод талыг нь шорон болгосон гээ биз дээ Хохирлыг Тэмүүжингээр төлүүлж хариуцлага тооцох хэрэгтэй Зүгээр орхиж яавч болохгүй Элбэгдорж өндөр үнэлж итгэл тавиад байсан Элбэгдоржийн даалгавар байсан гэхэд хилсдэхгүй л болов уу

1  |  0
zochin1(202.70.34.114) 2025 оны 03 сарын 13

Shine erunkhii said yadarsan ard tumen, eh nyalhas, emegteichuud ruu dairaad tednees tanah yum yarihaa bolimoor yum. Ichih heregtei sh dee

1  |  0
zochin(202.70.34.114) 2025 оны 03 сарын 13

Turiin tomchud uursduusu ehelj hemneh heregtei sh dee

1  |  0
zochin(182.160.3.44) 2025 оны 03 сарын 13

Zarimdaa uneheer zov yaridag oorsdoosoo ehlej hemneltee hii bitgii yduu boltol talhichihsan ard tumniihee halaas ruu gar dureed bai odoo hulgailj hanaagui bna uu gej asuumaar bna shuu.eronhii saidaa ta nariig tansagluulah geed ard tumen chine turaald orchihson bna.Baasanhuu mash zov heljee huleej avah bolov uu daa.Bas l nogoo Nyamdorj ni uurlaad oims geed oriloh baih daa.Baasanhuug demjij bna shuu.

1  |  0
zochin(112.72.13.65) 2025 оны 03 сарын 13

bi 10 jil buse changalj amidarch bna.harin ed zadraj bna.odo blno boli

1  |  0
chingis(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

mash zob ooriinxoo mongonooc tatgalzaj chdaxgui xun baixaa ter tal deer xaraad nemergui ni toriin tolgoid ard tumniixee toloo ooroocoo zolioc gargaj chadax xuniig tabix xeregtei . ard tumnee olmon zelmen yb gedeg xun ex oronch xunii erxiig deedeldeg ardchilcan xun monuu

1  |  0
uulzii(27.123.213.10) 2025 оны 03 сарын 13

Маш зөв. Баасанхүүг дэмжиж байна. Ядуурсан ард түмний хоол руу гараа дүрэхгүйгээр хэмнэлтээ хийгээч. Өөрсдөө хангамжаасаа татгалзвал яасан юм бол. Таны энэ тэмцлийг ард иргэд дэмжиж байна

1  |  0
Z. ezii,Igzar(123.121.213.125) 2025 оны 03 сарын 13

Baasanhuu ta shantralgui tsemtseerei. Tanii ard ard tumen bii.Shaardlagatai gevel temtsliin yamar ch helberiig songoj bolno shuu Ar ni tuts

TS.Ebee(123.121.213.125) 2025 оны 03 сарын 13

Udej uuh, avahaas ooriig setgehee bolison uhaan muu,bas bolovsrol medleg nimgen hunees yaaj uhaalag tor garah ve?!Oyun uhaan ni dutuu yum chini teneg l yum sanaand ni orno sh dee. Medeej shuu dee. Setguulch hun deeshilsnii goroor mongol uls ter ayaraa shou, populist bolloo. Odoo oor haash ni yaaj hiisgeh yum boldoo.

Z.Enhbold(123.121.213.125) 2025 оны 03 сарын 13

Yag unen yun heljee O.Baasanhuud bayarallaa. Uneheer busee changalah heregtei bol toriin 3 ondorlogoos ehleed tusgai hangamjaasaa tatgalzah heregtei.Ed nar huviin kompaniud ni ulsad toloh estoi tatvaraa toldoggui tegj baigaad oorsoddoo zoriulj orshooliin huuli gargadag. Engiin arduud tatvaraa ogohgui gej baihgui, bailgah ch ugui toriin tomor nuureer daramtalj baigaad avchina.Zugeer ch neg avahgui shuu avilga avna geech.

өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Яг зөв(210.160.35.61) 2025 оны 03 сарын 13

Яг үнэн, сая 3-нд Скайрезорт ороод гулгахад баахан цагдаа магдаа нар, цагдаа хэзээ гулгадаг болсон юм бол гэж бодсон чин хэн нэг дарга нь хамгаалалт дагуулж очиж гулгаж байгаа байхгүй юу. Бодвол Сайханбилэг л байх нөгөө 2 нь гулгахааргүй юм чинь

1  |  0
Top