Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан хуралдаж Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Бүрэлдэхүүнд олон сайд нарыг оруулбал хурлын ирц бүрдэхгүй хэмээн үзсэн бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Су.Батболд, Я.Содбаатар, С.Оюун нарыг нэмэхээр болсон байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )