Ардчилсан намын дарга З.Энхболдод Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүдээс шаардлага хүргүүлсэн байна. Тэд Дархан-Уул аймгаас Дотоод сонгуулийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Г.Гантулгыг албан тушаалынхаа давуу байдлаа ашиглан дотоод сонгуулийн хорооны хурлаар гишүүдийг батлуулсан. Энэ нь намын дүрэм зөрчиж байна. Иймд намын дарга уг шийдвэрийг хүчингүй болгож намын хорооны зөвлөлдөх зөвлөлөөс өргөн барьсан хүмүүсийг Дотоод хорооны гишүүнээр томилохыг шаардаж байна гэжээ. Мөн тэд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай нийт 300 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр жагсаал зохион байгуулах аж. Уг жагсаалыг зохион байгуулах бичгээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсанд албан бичгээр хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )