Уул уурхайн сайд Р.Жигжидээс “Таван толгой”-н төслийн талаар тодрууллаа.
- “Таван толгой”-н төслийн хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ?
- “Таван толгой”-н хэлэлцээр явагдаж байна. Ажилын хэсэг хоёр хуваагдан ажиллаж байгаа. “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” ордын өнөөгийн байдал, Монголын төмөр зам компани ажлын явцын талаар, хөрөнгө оруулалтын хэлэлцээр концесын гэрээнийхээ ерөнхий нөхцөл байдлын талаар танилцуулсан. Үүний дараа ажлын хоёр дэд хэсэг байгуулагдсан. Төмөр зам, ордын ашиглалтын чиглэлээр гэрээ хэлэлцээр явуулж байна. Одоогоор нэгтгэж, том ажлын хэсэг дээр яриагүй байна. Бидэнд одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна. Асуудлуудаа тодотгож, ярилцаж байгаа байх.
- “Тавантолгой” төсөлд шалгарсан консерциум манай тавьсан шаардлагуудыг бүгдийг нь хүлээж аваад байгаа. Харин тэдний талаас манайд ямар шаардлага тавьж байгаа вэ?
- Яг тийм шаардлага тавилаа гэсэн асуудлыг би сонсоогүй байна. Засгийн газрын 268 дугаар тогтоол өнгөрсөн онд гарсан. Тэр тогтоолд тодорхой заалтууд оруулсан. Жишээ нь, төмөр замыг 30 жилийн дараа суурь бүтцийнх нь 51 хувийг эзэмшинэ гэдэг ч юм уу. Үүнийг ерөнхийд нь хүлээж авсан болохоор энэ консерциум оролцсон байх. Анхнаасаа тендер зарлахад нь энэ шаардлагыг тавьсан. Одоо цаг хугацааны болон хөрөнгө босгох гэх мэт нарийвчилсан асуудлуудаа шийдэх байх. Том ажлын хэсэг дээр тодорхой мэдээлэл ирээгүй байгаа болохоор нарийн ширийн зүйл хэлэх боломжгүй байна.
- Гадаадад газрын тосны үнэ унаж байхад манайд эсрэгээрээ өсдөг. Яагаад ийм нөхцөл байдал үүсээд байна вэ? Ер нь шатахууны үнэ буух боломж байна уу?
- Энэ бол их төвөгтэй асуудал. Манай улс газрын тосны хангалт, үнийг тогтвортой байлгах бодлого барьж ирсэн. Үндэсэндээ хоёр жил гаруйн хугацаанд үнэ харьцангуй тогтвортой байсан. Ер нь хоёр жилийн өмнө бид дэлхийн зах зээлээс 300 орчим доллароор өндөр үнээр авч байсан юм билээ. Гэрээ хэлэлцээр хийсний хүчинд үнийг буулгаж чадсан. Бодитой зах зээлийн үнэнд тулгуурлаж явдаг болсон. Манайх нийт бүтээгдэхүүнээ гадаадаас 100 хувь авдаг учраас аль болох тогтвортой хангаж байх ёстой. Түүхийн нефтийн үнэ улс төрийн гадаад бодлоготой холбоотой. Тэр их савалгааг бид хүлээж аваад байх нь сайн биш. Тиймээс аюулгүй байдал талаасаа үнийг тогтвортой байлгах зорилготой байгаа. Гадны улс оронд шатахууны үнэ хямд байгаа нь татварын зохицуулалт хийдэгтэй холбоотой.
Л.Од

Сэтгэгдэл ( 1 )
Aldaagui zuv bicheechee. Ene odoo 10 jiliin huuhdees ch doloon dor text n buun aldaa.. Arai denduu ymaa.. Yadaj neg shalguulchaad daraa n niitleechee.