ШӨХТГ-т орон тооны цомхотгол хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаа хоёр агентлагийн даргыг шинээр томилоод байгаа. ШӨХТГ-ын дарга О.Магнай шинэ Засгийн газартай хамтарч ажиллаж чадахгүй гэж мэдэгдсэнээр түүний оронд МАН-ын шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг томилсон юм. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээж авсан бөгөөд ШӨХТГ-т орон тооны цомхотгол хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь Засгийн газраас агентлагуудын стратегийн болон бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан. Тиймээс энэ хөтөлбөртэй уялдуулж ажиллах ёстой бөгөөд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ШӨХТГ-ын орон тоог 15 хувиар бууруулж 36 ажилтантай байхаар болсон бололтой.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР,АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top