Гишүүдийн хангамжийн 90 саяас танаж болно. Гэхдээ...

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

2015 оны төсвийн тодотголыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Ерөнхий сайдын мэдэгдсэнчлэн энэ жилийн төсвийг нэлээн танаж хассан оруулж исрэн. Эдийн засаг хүнд байгаа энэ үед УИХ-ын гишүүд өөрсдийн хангамжаас татгалзаж чадах уу гэдгийг зарим гишүүдээс тодрууллаа. 

Н.Номтойбаяр: Ихэнхи зардлыг өөрөөсөө гаргасан

- Төрийн албан хаагч 2012 оныхоос 30 мянгаар нэмэгдсэн. Тиймээс цаашдаа ийм буруу үзэгдэл бий болохоос сэргийлэхийн тулд төрийн зохистой харьцааг төрийн байгууллагад бий болгох хэрэгтэй  байна. Гурван сая иргэнд үйлчилэх төрийн албаны тоо хэмжээ бүтцийн стандартыг тогтоох ёстой. УИХ-ын гишүүдийн зардлыг 2012 онд хангалттай хассан. Өмнөх гишүүд жилд нэг тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Одоо бол тойргоос сонгогдсон гишүүд 90 орчим сая төгрөг зарцуулж байна. Хууль санаачилж, тойрогтоо ажиллахад энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй. Ихэнх зардлыг би өөрөө хувиасаа гаргасан. 2014 онд би Өвөр Монгол руу нэг удаа томилолтоор явсан. Бусад гадагшаа явсан томилолтоо би хувиасаа зардал гаргаж явсан. Зарим судалгаа хийх зорилгоор эрдэмтэдтэй хувиараа гэрээ байгуулж ажилласан.

Д.Арвин: Дундаас дээш албан тушаалтнуудыг цомхотгох хэрэгтэй

- УИХ-ын нэг гишүүн жилд 90 сая төгрөгийн төсөвтэй байдаг. Үүнд хууль санаачлах, сурталчилах, тойрогтоо ажиллах, томилолт, унаа шатахууны зардал багтдаг. Хэрвээ энэ мөнгөнөөс хасъя гэвэл бид мэдээж хасуулна. Гэхдээ тойргоос сонгогдсон гишүүд хэцүү байдаг. Иргэдтэй уулзана. Наад заах нь гэр оронгүй иргэд олон байдаг. Мөн ахмадын баяр, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр гээд зардал гарах ажил их. Тиймээс нөгөө талаар энэ мөнгө байсан нь дээр. Тэгэхгүй бол бид иргэдтэй ажиллахад хүндрэлтэй болно.  Гишүүдийн тойрогт ажиллах зардал биш, бусад зардлаас хасахад болно. Даргын албан тушаал нэмэгдэх тусам зардал өснө. Тиймээс дундаас дээш албан тушаалын орон тоог цомхотгох хэрэгтэй гэж бодож байна.

Ж.Батзандан: 90 сая төгрөгөөс танана гэвэл болохгүй юм байхгүй

- Эдийн засгийн хүндрэлээс хамаарч 2015 онд төсөв 905 тэрбум төгрөгөөр тасарна гэж Сангийн яамныхан үзэж байгаа. Тиймээс тодорхой таналтуудыг хийх ёстой гэж Ерөнхий сайд санал оруулж ирж байна. Улсын төсвийн орлого тасалдаж байгаа энэ нөхцөлд урсгал зардлуудыг танах зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ хамгийн эхэнд өндөр дэд албан тушаалтнууд өөрсдийнхөө хангамж, цалингаасаа танах хэрэгтэй. Энэ ч утгаараа захиргааны төв удирдах байгууллагуудын орон тоогоо цомхотогохоор оруулж ирсэн байна. Гишүүдийн хангамжийн 90 сая төгрөгөөс танана гэвэл болохгүй юм байхгүй. Гэхдээ тойрогтоо ажилладаг гишүүдэд энэ мөнгө хаанаа ч хүрэлцдэгүй.

Л.Од

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gggg(150.129.140.248) 2025 оны 03 сарын 13

Hezee toirogtoo tm mongo zartsuulj bsan yum ter mongiig hasuul bolno gj bodoj bna

1  |  0
darvin(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

ix xurliin gishuud 90 cayaar yax um ter yamduudad ogood ter nar ni xeregtseetei gazraa ard tumend zartsuulna biz dee toirgiin beleg taraagch obliin obgon bolj yax um daraagiin conguuld uldex gecen arga biz dee

1  |  0
зочин(203.91.116.34) 2025 оны 03 сарын 13

Гишүүдэд, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын гишүүдэд ч ямар ч мөнгө өгөх шаардлагагүй. Нийт мөнгөө улсын төсөвтөө л суулгах хэрэгтэй. Дарга нарт унаа, шатахууны зардал өгөх ч хэрэггүй. Өндөр цалин авдаг байж унаа, шатахуунаа даалгаж гэрээсээ зөөлгөдөг. Энгийн албан тушаалтангууд бага цалин аваад өөрсдөө унаагаа аваад, шатахуунаа гаргаад болоод л байна.

1  |  0
Bold (46.189.28.209) 2025 оны 03 сарын 13

Ta nar sanaachilsan huulia ih huralaar bataluulaad Teriigee ard tumendee taniltsuulah l uuregtei humuus Tuunees bogd gegeen shig boov taraaj buyntnii durd toglodog manuuhai nar bish shuu

1  |  0
зочин(112.72.13.13) 2025 оны 03 сарын 13

Гишүүд тойрогтоо ажиллана гээд их мөнгө гаргуулж авах юм Тойргийн хэдэн хүнтэй уулзалт хийдэг Өөр гавьтай юу хийдэг юм бол доо

1  |  0
sar(101.1.154.109) 2025 оны 03 сарын 13

ta nar yamar uvliin uvgun yum uu haashaa yum beleg taraj yavhaar jinhene ajilaa hiihed yaadgiin ,soliotoi yum bee yaasan

1  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ нууц номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.. Үнэ: 22 000₮

1  |  0
Top