Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна. Тэд Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн долоон сарын хугацаанд олгодог болохоор тооцно хэмээн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Үүнийг эмэгтэй гишүүдийн бүлэг эсэргүүцэж байгаа бөгөөд мөн “Эхийн алдарт” одонтой эхчүүдийн тэтгэмжийг хүүхэд өсгөх үед нь буюу хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгоно гэж тусгасныг ч мөн эсэргүүцэж байгаа юм.

 Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэмжигч(202.21.106.131) 2025 оны 03 сарын 13

соц/зм-ын үед ч эхийн одонгийн мөнгийг 18 нас хүрэхээр зогсоодог байсан шүү дээ.Одоо яагаад хэрэгжүүлж болохгүй гэж? эсвэл тэр одон авсан хүмүүст одонг нь олгохдоо л нэг мөр мөнгө өгөөд боливол таарна.Угаасаа шударга бус л байхгүй юу? яагаад гэхээр 4 хүүхэд гаргасан хүн алдарт эх,1-3 хүүхэд төрүүлсэн адилхан эх нь алдаргүй эх болоод байгаа ч юм шиг.Эмэгтэй гишүүд бас арай өөр өнцагаас нь харах хэрэгтэй шдээ.Одонгийн мөнгийг хасахтай бол санал нийлж байнаа

1  |  0
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Төрөөс төрсөн тэрбумтангууд улсын хөрөнгийг луйвардаж баяжсан хулгайч луйварчдаас яагаад авч бологүй гэж УИХ-н гишүүд шүүхийнхэн тэр өндөр цалингаасаа 50 хувийг нь бүтэн жилээр өгөөд эхлээч дээ Түүнээс та нарын идсэнг ард түмэн үүрнэ гэж юу яриад байгаа юм бэ

1  |  0
Top