УИХ-ын чуулганы ирц бүрддэггүй, УИХ-ын гишүүд ажлаа тасалдаг гэх шүүмжлэл тасардаггүй. Үнэхээр чуулганы танхимд бараа нь харагддаггүй гишүүд мэр сэр байдаг бол ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг нэгэн ч байдаг. Иргэд үүнийг шүүмжилдэг ч ямар нэгэн хариуцлагын тогтолцоо өнөөдөр хүртэл алга. Харин саяхнаас гишүүдийн ажлын өдрийн ирцийг онлайнаар харах боломжтой боллоо. www.parliament.mn сайтад гишүүдийн ирцийг ирсэн цаг, минутаар нь тогтмол гаргадаг болжээ. Ингэснээр таны сонгосон УИХ-ын гишүүн ажилдаа хэр хариуцлагатай ханддагийг харж, үнэлэлт дүгнэлт өгч болох юм.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы ирцийг эндээс үзнэ үү.
http://www.parliament.mn/sgh/session/categories/3104/pages/17998
Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 3 )
Өө гишүүдийн тасалсан цагийг тэр парламент мн дээр тавиад хэнд ч хүрэхгүй тул УИХ голлох сонинуудад гэрээ хийж тавих хэрэгтэй, тэр тусмаа 1-р нүүрэнд тавих хэрэгтэй тэгвэл нэг ичиж магад сайт дээр бол шал дэмий

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮