Баянзүрх дүүргийн АН-ын даргыг эсэргүүцэгчид жагсаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

  Дүүргүүдийн АН-ын хорооны нөхөн сонгууль энэ өдрүүдэд болж байгаа. Энэ үйл явдал нэлээд хэл ам дагуулаад байгаа юм. Энэ сонгуулийг хууль бус гэж үзэн Баянзүрх дүүргийн АН-ын хорооны гишүүд яг одоо жагсаж байна.

 Баянзүрх дүүргийн байранд болж буй намын хорооны нөхөн сонгуулийг дүүргийн намын дарга Л.Пүрэвдаваа бүх нийтийн дунд биш өөрийн хүрээний хэдхэн хүнээ утсаар дуудан санал хураалтыг эхлүүлсэн гэсэн гомдол иржээ. Мөн АН-ын нөхөн сонгууль явуулах дүрмийн дагуу 14 хоногийн өмнө сонгуулийн товыг зарлах ёстой атал Л.Пүрэвдаваа энэ сарын 6-ны өдөр зарлан 8-ний өдөр гэхэд нэрсийг бүртгэж дууссан гэх мэт олон санал гомдол тус намын гишүүдээс гараад байгаа. Харин  эсэргүүцэгчдийг цагдаа нар баривчилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

АН-хан ажил хийж ард түмнээ өөд нь татаж чадахгүй байж албан тушаалд үхэлдэхээ боль Та нар чадаагүй чадаөхгүй

1  |  0
hh(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

ene ardjilsan namd uudtei zuil bnuu.

1  |  0
Top