УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Өчигдрийн бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд мэдээл хийж, таван асуудал хэлэлцсэн байна. Мөн 2015 оны төсвийн тодотгол, Өрийн удирдлагын тухай хууль болон “Таван толгой”-н асуудлыг ярилцжээ.
2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинээр байгуулж даргаар УИХ-ын гишүүн А.Бакейг томилсон байна. Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор Малын хөлийн татвар, Нийслэлийн албан татварын талаар гишүүд санал гаргаж байгаа аж. Арилжааны банк, банк санхүүгийн байгуулдлагуудын дүрмийн сангуудын нэмэгдүүлж, эдийн засгийн сайжруулах боломжийн талаар болон далд байгаа мөнгийг ил гаргах асуудалд гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Засгийн газрын оруулж ирсэн төсөл дээр нэмж оруулах тодорхой заалтуудыг гишүүд ярилцжээ.
Өртэй холбоотой асуудлыг нэгдсэн ойлголттой болгохын тулд Монгол Улсын бүх өр зээлийн асуудлыг нэгдсэн жагжаатыг гаргаж, хэдэн онд ямар байдлаар төлөгдөхийг дөрөв хоногийн дотор тодорхой болгохыг Сангийн яаманд даалгажээ. Яамны зүгээс уг жагсаалтыг гаргасны дараа Өрийн удирдлагын тухай хуулийн талаар дахин хэлэлцэх шийдвэр гаргасан байна. “Тавантолгой”-н асуудал хариуцсан Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлэл хийжээ.
Мэдээллийг хйисний дараа УИХ-ын гишүүн Гарамгайбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Татварыг шинээр тогтоох асуудалд бүлгийн гишүүд ямар байр суурьтай байна вэ. Малын хөлийн татвар болон Нийслэлийн татварыг дэмжиж байна байгаа юм уу?
-Гишүүдийн зөрүүтэй ойлголтыг нэгтгэхийн тулд ажлын хэсгийг шинээр байгуулсан. Зарим гишүүд хөдөө орон нутгаар явж малчдын мэдээллийг бусаддаа өгсөн. Малын хөлийн татвар, Нийслэлийн татвар дээр гишүүд нэлээд боломжтой байр сууринаас хандаж байгаа. Гэхдээ бид бүлэг дээр сайтар ярилцаж нэгдсэн байр сууринд хүрч байж төсвийн тодотголд суулгаж өгье гэсэн байр суурьтай байгаа.
-Гацууртын ордыг ашигах асуудалд “Шударга ёс” эвсэл болон бие даагчдын бүлэг эсрэг байр суурьтай байсан. Үүн дээр АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-АН-ын бүлэг өчигдөр энэ асуудлаар ярилцаагүй. Гацууртын ордын талаар бүлэг дээр өмнө нь яриад УИХ-ын чуулганаар оруулчихсан байгаа учир одоо дахиж ярих шаардлагагүй.
-АН МАН намтай хамтран Засгийн газар байгуулсан. Ингэхдээ өрийн таазыг нэмэхгүй гэж тохиролцсон боловч 70 хувьд хүргэхээр оруулж ирсэн. Үүнээс болж намууд зөрчилдөөд байгаа?
-Ганц МАН-тай бус парламетанд суудлтай бүх намуудтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний заалтын дагуу л бид асуудылг ярьж байгаа. Түүнээс бол гэрээг зөрчсөн, зүйл заалтуудыг нь өөрчилсөн зүйл байхгүй.
Л.Од

Сэтгэгдэл ( 1 )
Одоо монгол улсаа барьсан зам шигээ болгох гэж хичээж байна...