Ардчилсан намын дарга З.Энхболд намын удирдах байгууллагын хурлаа хуралдуулж, нарийн бичгийн дарга нарыг шинээр томиллоо.
Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарыг томилжээ. Харин шинэ бүтцээр хуучин нарийн бичгийн дарга нар хэлтсийн даргаар томилогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )