Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний 67 дугаар тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Үүнд:
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг татан буулгаж,
-Аймгийн Байгаль орчны газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар,
-Боловсролын газрыг Боловсрол, соёлын газар,
-Эрүүл мэндийн газрыг Эрүүл мэнд, спортын газар гэж тус тус өөрчлөхөөр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )