Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Хоёр жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулан байгуулж байсан билээ. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд эрдэмтэн судлаачдыг оролцуулсан судалгаа хийн “Үндсэн хуульд хэсэгчилсэн байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүнг гаргаад байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах захирамжийг гаргажээ. Тус ажлын хэсэгт Үндсэн хууль батлахад оролцож байсан долоон гишүүнээс гадна МҮАН, ИЗНН-ын гишүүдээс бүрдсэн баг ажиллахаар болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top