Хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүд даана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан хуралдсан. Тус хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүд төлж, 50 хувийг нь төр даах, мөн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцах зэрэг асуудлыг хэлэлцэж байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Мөн тус хуралдаанаар төсвийн тодотголын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Үүнд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайнаа(203.91.116.34) 2025 оны 03 сарын 13

Хоолны мөнгө авах нь зөв

1  |  0
Top