Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч хойшлогдлоо. Учир нь өчигдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Төсвийн тодотголыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлтэй нийцүүлж оруулж ирэхээр өөрчлөлт ороод явж байгаа аж. Тиймээс өрийн үзүүлэлт 55.2 хувиар өссөн байгаа бол хэлэлцэх асуудалдаа өрийн хэмжээг бодитоор суулгаж байж асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )