Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Тусгай хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Батхүүг улираан томилох саналыг дэвшүүлж, гишүүдийн олонхи уг саналыг дэмжснээр тэрээр улиран томилогдсон байна.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар 2015 оны төсөв, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын санд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн байна. Энэ асуудлыг хэлэлцэн төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон байна. Түүнчлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
Gyitsetgegchiinhee mungiig uguuch.Arga hemjee avaachee.