Яг одоо төрийн ордноо Монгол Ардын намын бүлгийн хурал болж байна. Тус хуралдаанаар өрийн хэмжээг 60 хувьд хүргэх эсэхийг хэлэлцэн саналаа өгөх юм. Энэ онд улсын өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувьд хүргэхээр тусгасан нь өмнө нь өргөн мэдүүлээд байсан төслөөс даруй 10 хувь бууруулсан үзүүлэлт. Өмнөх Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд энэ онд өрийн босгыг 70 хувьд хүргэхээр тооцоод байсныг МАН-ын бүлэг эрс эсэргүүцэж УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэхэд дэмжээгүй билээ. Тиймээс МАН –ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )