Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 70 орчим хуульд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийг заасан нь төрийн албаны үндсэн зарчим зөрчигдөхөөс сэргийлж, төрийн албанд хариуцлагыг бэхжүүлэх чухал нөхцөл болсон.
Гэсэн хэдий ч төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны эрхзүйн байдлын онцлог зэргээс хамаарч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй гэсэн үндэслэлээр сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, төрийн хэвтээ түвшинд улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх 6 бүлэг, 24 зүйлтэй энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Сэтгэгдэл ( 2 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
хэрэгждэг бол сайхан л нэртэй хуулиуд батлагдан гардаг даа