Өнөөдөр УИХ-чуулган болгон байнгын хороодын хуралдаан болохоор хуваарь гарсан байгаа. Гэвч өглөө 9:00 цагаас эхлэх байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдсон байна. Учир нь байнгын хороодын хуралдаантай цагийн хувьд давхацжээ. Яг одоо Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байгаа бол УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороо мөн хуралдах юм. Эдгээр байнгын хороод өчигдөр хуралдах байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсанаар байнгын хороодын хуралдаанууд хойшлогдсон юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )