Төсвийн байнгын хороо өрийн таазыг нэмэхийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ. Байнгын хороо тус хуулийг дэмжсэн тул өнөөдөр үдээс хойш УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн таазыг 60 хувьд хүргэхээр тусгасан. Өмнө нь өрийн дээд хэмжээ ДНБ-ний 40 хувьтай тэнцэнэ гэж хуульд заасан байсан боловч одоогийн байдлаар 58.3 хувьд хүрчээ.

Л.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top