Гишүүдийн ирц бүрдэхгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан хойшлогдож 14:00 цагаас эхлэх товтой байсан ч одоогийн байдлаар хуралдаан эхлээгүй байна. Учир нь ирц бүрдээгүй бөгөөд тус хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой юм. Ямартаа ч бараг цагтаа эхэлж үзээгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өмнөх жишгээрээ цагтаа эхлээгүй л байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top