Багш, эмч нар жагсаалаа цуцаллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Маргааш буюу энэ сарын 16-ны өдөр эмч, багш нар цалин нэмэхийг шаардаж үндэсний хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл энэ жагсаал цуцлагдсаныг МҮЭ-ийн холбооноос албан ёсоор мэдэгдлээ. Учир нь өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийн байгууллагын ахлагч нартай уулзаж цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг Засгийн газар, УИХ-ын түвшинд авч хэлэлцэхээр болсноо мэдэгдсэн байна. Тиймээс тэдэнд жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх хүсэлтийг тавьсан байна.

Нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхэлсэн гурван талт хэлэлцээрийн үр дүнд 2015 оны төсвийн тодотголыг эцэслэн батлагдахаас нэг хоногийн өмнө Засгийн газраас ийм шийдвэр гаргасанд хэлэлцээрийн үр дүн нааштай байна. Хэрэв цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт суулгахгүй бол жагсаал, цуглааныг үргэлжлүүлэх болно гэдгээ МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдэгдлээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.106.111) 2025 оны 03 сарын 13

Ard tumen temtsehgui hultsengui bhaar nomhon temee noolohod amar gej basamjlaad bsiin.

1  |  0
Top