ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайхан томилогдоод байгаа билээ. Тэрбээр ажлаа авсан даруйдаа өмнөх дарга болох О.Магнайгийн хууль бусаар халсан хүмүүсийг ажилд нь эргүүлэн авчээ. О.Магнай эдгээр ажилчдыг хууль бусаар халсан нь тогтоогдсон тул ажилд нь эргүүлэн авах шүүхийн шийдвэр гарчээ. Энэ шийдвэрийг О.Магнай хэрэгжүүлээгүй байсан бол шинэ дарга Т.Аюурсайхан биелүүлсэн байна. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Намайг ажилд томилогдоход зарим хэлтсийн удирдлага өргөдлөө өгсөн байдалтай байсан. Зарим нь өөр ажилд шилжээд явах хүсэлтээ өөрсдөө илэрхийлсэн. Үүний зэрэгцээ өмнөх даргын үед ажлаасаа хууль бусаар халагдсан хүмүүсийг ажилд нь эргүүлж авах тухай шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байсныг биелүүлсэн" гэжээ.
Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 5 )
Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх л ёстой тэхгүйн бол ардчилсан нийгэм гэж худлаа орилоод яахав дээ.
Юу хийхээ мэдэж л байгаа болов уу?! Харахаас ч ...
Энэ хүний буруу байхгүй Шүүхийн шийдвэр гарсан юм чинь авахаас өөр яах гэж Зөв шүү дээ
их өгөөмөр амьтан юмаа,түрүүчийн дарга буруу халаад би ажилд буцааж аваад гээд байгаа юмуу
Gargasan booljsoo idsen baliar novshnuud