“Шударга ёс эвсэл”-ийн бүлэг мэдээлэл хийлээ. Тус бүлгийн гишүүд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хурдан хугацаанд батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Бүлгийн дарга Н.Батцэрэг “Ардчилал гарснаас хойш Монгол Улс дунд урт хугацааны хөгжлийн олон төрлийн бичиг баримт гаргаж байсан. 1996 онд Монгол Улсын Хөгжлийн үзэл баримтлалыг баталж байлаа. Гэвч хэрэгжилт нь туулийн хангалтгүй байна. Тиймээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хурдан хугацаанд батлах хэрэгтэй байгаа юм. Аль ч нам засгийн эрхэнд гарсан нэг хууль эрх зүйн орчинд ажлаа хийдэг байх хэрэгтэй байна” гэсэн юм. “Шударга ёс эвсэл” тус хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсэг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Улаан ахалж байгаа аж.
Л.Од

Сэтгэгдэл ( 0 )