Дорнодын ҮЗХ-ны гишүүнээр Б.Мөнхцэцэг 100 хувийн саналаар сонгогджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

АН-ын ҮЗХ-ны гишүүдийн сонгууль орон нутагт үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод, Сүхбаатар гэсэн есөн аймаг ҮЗХ-ны гишүүдээ сонгоод байна

Дорнод аймгийн хувьд ҮЗХ-ны нөхөн сонгуульд нийт найман гишүүн өрсөлдсөнөөс Сургалтын төрийн сангийн захирал байсан Б.Мөнхцэцэгийг гишүүдийн 100 хувийн саналаар сонгосон байна. Мөн түүнтэй хамт Д.Цэрэнчимэг, Д.Оросоо, А.Эрдэнэцогт нар Дорнод аймгаас сонгогджээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top