Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Засгийн газраас оруулж ирсэн “Өрийн хязгаарыг 60 хувьд хүргэх” тухай саналыг одоо байгаа түвшинд нь буюу 58.3 хувь гэж тогтоох нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хороон дээр дэмжигдээгүй саналыг гишүүд мөн дэмжсэнгүй. Тиймээс өрийн таазыг 60 хувьд хүргэх хуулийн төслийн хязгаарлалт 58.3 хувь байхаар боллоо. Ийнхүү зарчмын зөрүүтэй санал хураалтаар чуулганы хуралдаан завсарлага авлаа. Ингэснээр Төсвийн байнгын хороо шуурхай хуралдаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )