УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газар болон яамдууд мэргэшсэн төрийн албан хаагчийг ихээр халж байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд төрийн албан хаагчдыг халахгүй байх талаар Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.
Мөн тэрбээр "МАХН-МҮАН, “Шударга ёс” эвслийн өнөөдөр хуралдсан хуралдааны талаархи мэдээллийг хүргэсэн бөгөөд “Шударга ёс” эвслээс өргөн мэдүүлээд байсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж амжихгүй намрын чуулган завсарлах гэж байна. Тиймд тус намын бүлэг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хуралдсан байна. Одоо УИХ-ын чуулганаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Тус хуулийн төсөлтэй хамт Гэмт хэргийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх саналыг удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй. Энэхүү хуулийн төсөл олон нийтийн дунд хүлээлттэй байгаа хэдий ч энэ намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй боллоо" хэмээн мэдэгдлээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
yadgiin halahad ajlaa hiij chadahgyi zygeer syygaad ondor tsalin avagsadiig bygdiig halah heregtei