Өнөөдөр УИХ-ын дэргэдэх таван байнгын хороо хуралдана.
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
- Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал
- Тариаланчид гурил үйлдвэрлэгчид Хүнс, хөдөө, аж ахуйн яамыг оролцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:
-“Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
-Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
- Ажлын хэсэг байгуулах тухай.
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөрЧөлөөт бүсийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх/.
4.Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
- Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /
5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:
- “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
- Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

Сэтгэгдэл ( 0 )