Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Ц.Бямбацогт очихоор болсон байна. Өөрөөр хэлбэл хоёр сар эзэнгүй байсан тус албан тушаалын томилгоог Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийжээ.
Тэрбээр одоогийн байдлаар Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч түүний нэрийг маргааш УИХ-д өргөн мэдүүлэх болсон талаар эх сурвалж мэдээллээ. Ц.Бямбацогт нь Баянгол дүүргийн прокуророор ажиллаж байсан бөгөөд улмаар Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн даргаар томилогдсон. Харин М.Алтанхуягийг Улсын ерөнхий прокурорын албан тушаалд очсоны дараа тэрбээр өөрийн хүсэлтээр хэлтсийн даргын албан тушаалаасаа бууж байжээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )