Засгийн газраас долоон яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулахаар болсон. Энэ дагуу Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сард зарлаж өчигдөр дүнгээ гаргасан байна. Шалгаруулалтанд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад НХХЯ-ны дэд сайд асан Д.Нямхүү, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад “Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал асан Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Артаг, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Магнайсүрэн, Хүнд, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад Н.Ариунболд нар хамгийн өндөр оноог авсан байна. Өнөөдөр тогтоолыг төрийн албаны зөвлөл гаргах аж.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
Ariunbold chine Burmaagiin hamaatan shdee bold bgaa muu