Өнөөдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо сая эхлэсэн ч Шударга ёс эвсэл тав хоногийн завсарлага авсан байна. УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй таван гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Хуулийн дагуу бол энэ асуудлыг УИХ энэ долоо хоногт багтаан хэлэлцэж шийдвэрлэх ёстой. С.Баярцогтыг Оюунтолгойн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны идэвхжлийг хангах зөвлөх үйлчилгээ авахад 17 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан хэргээр буруутгаад байгаа юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )
AN,MAN 2baihgui bolson tsagt ene hujaa gahai dald orno
Мөнгө угааж байна даа , энэ сая доллараа гадаадад хадгалуулдаг нөхөр, хаанаас олсоноо тайлбарлаагүй биз дээ, МАН луйварчин гэдэгсэн АН-ын луйварчид бол акулууд юм аа, муу зүйлдээ улсын мөнгө хулгайлахдаа бүүр гаршсан байгаам аа, гэр бүлийн 2-с хуулийн зөвлөгөө авна, 17 тэрбум гэж байгаам шүү, АН-ынхан ч бүүр цагаандаа гарч дээ, 16 онд зайлахаа мэдэрсэн юм болов уу, даа