Үндэсний статистикийн хорооны даргад С.Мэндсайханыг улираан томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжсэн байна. Ингэснээр тэрбээр ирэх зургаан жилийн хугацаанд Үндэсний статистикийн хороог даргалахаар болж байгаа юм.
Түүнийг томилох асуудлыг хэлэлцэх үед Шинэчлэлийн Засгийн газрын үед эдийн засгийн мэдээлэл худлаа гарч байсан талаар гишүүд ихээхэн тодруулж байсан юм. Харин үүний хариултыг С.Мэндсайхан статистик мэдээлэл худлаа гарсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Эдийн засгийн хямрал гэдэг нь ДНБ-ний өсөлт хоёр улиралд дараалан буурахыг хэлдэг. Өнгөрсөн хугацаанд өгсөн мэдээлэл бүгд үнэн зөв. Худлаа бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Зарим агентлагаас авч байгаа мэдээллийн чанараас хамаарч ойлгомжгүй байдал үүсч байгааг үгүйсгэхгүй гэсэн утга бүхий хариултыг өглөө.
С.Мэндсайхан мөн 7000-8000 хүний ажлыг нийслэлд 100, орон нутагт 200 ажилтан хийж байгааг дурдаад тэдний ниймгийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг онцоллоо.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )