АТГ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг томиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус газрын даргад Ц.Нямдоржийг нэр дэвшүүлсэн. АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд Ц.Нямдоржоос асуулт асууж саналаа хэллээ. Ингэснээр санал хурааж чуулганы хуралдаанд оролцсон нийт 51 гишүүний 41 нь  буюуу 80 хувийн саналаар дэмжиж Ц.Нямдоржийг АТГ-ын дэд даргаар томилох шийдвэрийг гаргалаа. Тэрбээр 1970 онд төрсөн бөгөөд Тагнуул болон УИХ-ын ажлын албанд ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top